Sunday, April 26, 2015
Монгол хэл
Холбоо үгийг дотор нь:
Чөлөөт
Чөлөөт бус гэж хоёр ангилна.
Чөлөөт бус холбоо үг:
Хэлзүйжсэн буюу задлаг холбоо үг
Үгийн санжсан буюу тогтвортой холбоо үг
Холбоо үг нь хэлбэржсэн үгийг өгүүлбэртэй холбож байгаа завсрын төвшний нэрлэх нэгж.
Чөлөөт холбоо үгийн гол шинж нь "биеэ даасан утгатай үг + бие даасан утгатай үг" гэсэн бүтэцтэй байх ба захирагдах харьцаанд байвал дагуул үг, захирах харьцаанд байвал цөм үг гэвэл "дагуул үг + цөм үг" бүтэцтэй болно. Энэ нь уг чанартаа хоёр гишүүнт бүтэц бөгөөд ийм бүтэцтэй холбоо үгийг аль нэгэн бүрдүүлэгчийн өөр үгээр чөлөөтэй солж сэлгэж болно гэсэн үг.
Жишээ нь: Өндөр нуруутай хүн. Намхан нуруутай хүн. Тэгшхэн нуруутай хүн. Бөгтөр нуруутай хүн. Дунд зэрэг нуруутай хүн.
Чөлөөт холбоо үгийг цөм үг буюу голлосон үгээр нь нэрийн холбоо үг, үйлийн холбоо үг гэж ангилна.
Нэрийн холбоо үг: Угсруулах холбоонд байгаа бие даасан утгатай тодотгуулагч үүрэг бүхий бүрэлдүүлбэр буюу цөм үгэнд нэр үг байвал нэрийн холбоо үг гэнэ. Тодотгогч тодотгуулагч гэсэн байрлал нь нэрийн холбоо үгийн гол хэв шинж. Жишээ нь: Хүрэн самбар.
Үйлийн холбоо үг: Угсруулах холбоонд байгаа биеэ даасан утгатай хоёр үгийн голлосон үг нь үйл үг байвал үйлийн холбоо үг гэнэ. Жишээ нь: Ном унших.
Labels:
Монгол хэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment