Sunday, April 26, 2015

монгол хэл

Холбоо үгийг дотор нь:
  1. Чөлөөт
  2. Чөлөөт бус гэж хоёр ангилна.
Чөлөөт бус холбоо үг:
  1. Хэлзүйжсэн буюу задлаг холбоо үг
  2. Үгийн санжсан буюу тогтвортой холбоо үг
Холбоо үг нь хэлбэржсэн үгийг өгүүлбэртэй холбож байгаа завсрын төвшний нэрлэх нэгж.
     Чөлөөт холбоо үгийн гол шинж нь "биеэ даасан утгатай үг + бие даасан утгатай үг" гэсэн бүтэцтэй байх ба захирагдах харьцаанд байвал дагуул үг, захирах харьцаанд байвал цөм үг гэвэл "дагуул үг + цөм үг" бүтэцтэй болно. Энэ нь уг чанартаа хоёр гишүүнт бүтэц бөгөөд ийм бүтэцтэй холбоо үгийг аль нэгэн бүрдүүлэгчийн өөр үгээр чөлөөтэй солж сэлгэж болно гэсэн үг.
Жишээ нь: Өндөр нуруутай хүн. Намхан нуруутай хүн. Тэгшхэн нуруутай хүн. Бөгтөр нуруутай хүн. Дунд зэрэг нуруутай хүн.
     Чөлөөт холбоо үгийг цөм үг буюу голлосон үгээр нь нэрийн холбоо үг, үйлийн холбоо үг гэж ангилна.
  1. Нэрийн холбоо үг: Угсруулах холбоонд байгаа бие даасан утгатай тодотгуулагч үүрэг бүхий бүрэлдүүлбэр буюу цөм үгэнд нэр үг байвал нэрийн холбоо үг гэнэ. Тодотгогч тодотгуулагч гэсэн байрлал нь нэрийн холбоо үгийн гол хэв шинж. Жишээ нь: Хүрэн самбар.
  2. Үйлийн холбоо үг: Угсруулах холбоонд байгаа биеэ даасан утгатай хоёр үгийн голлосон үг нь үйл үг байвал үйлийн холбоо үг гэнэ. Жишээ нь: Ном унших.

Монгол хэл

Холбоо үгийг дотор нь: Чөлөөт Чөлөөт бус гэж хоёр ангилна. Чөлөөт бус холбоо үг: Хэлзүйжсэн буюу задлаг холбоо үг Үгийн санжсан буюу тогтвортой холбоо үг Холбоо үг нь хэлбэржсэн үгийг өгүүлбэртэй холбож байгаа завсрын төвшний нэрлэх нэгж. Чөлөөт холбоо үгийн гол шинж нь "биеэ даасан утгатай үг + бие даасан утгатай үг" гэсэн бүтэцтэй байх ба захирагдах харьцаанд байвал дагуул үг, захирах харьцаанд байвал цөм үг гэвэл "дагуул үг + цөм үг" бүтэцтэй болно. Энэ нь уг чанартаа хоёр гишүүнт бүтэц бөгөөд ийм бүтэцтэй холбоо үгийг аль нэгэн бүрдүүлэгчийн өөр үгээр чөлөөтэй солж сэлгэж болно гэсэн үг. Жишээ нь: Өндөр нуруутай хүн. Намхан нуруутай хүн. Тэгшхэн нуруутай хүн. Бөгтөр нуруутай хүн. Дунд зэрэг нуруутай хүн. Чөлөөт холбоо үгийг цөм үг буюу голлосон үгээр нь нэрийн холбоо үг, үйлийн холбоо үг гэж ангилна. Нэрийн холбоо үг: Угсруулах холбоонд байгаа бие даасан утгатай тодотгуулагч үүрэг бүхий бүрэлдүүлбэр буюу цөм үгэнд нэр үг байвал нэрийн холбоо үг гэнэ. Тодотгогч тодотгуулагч гэсэн байрлал нь нэрийн холбоо үгийн гол хэв шинж. Жишээ нь: Хүрэн самбар. Үйлийн холбоо үг: Угсруулах холбоонд байгаа биеэ даасан утгатай хоёр үгийн голлосон үг нь үйл үг байвал үйлийн холбоо үг гэнэ. Жишээ нь: Ном унших.

Sunday, April 19, 2015

Уран зохиол

Б.Явуухулан
\1929-1982\
Алаг дэлхийд төрсөн минь учиртай...
Дорнын их яруу найрагч Б.Явуухулан 1929 оны 03 сарын 15-нд Завхан аймгийн Жавхлант  суманд  төржээ.
1949 онд Санхүүгийн сургууль,1959 онд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын  дээд сургууль төгсөж,сонин сэтгүүлийн газар,Монголын зохиолчдын байгууллагад  лон жил ажиллаж байсан байна.Тэрээр МЗЭ ийн хорооны нарийн бичгийн  дарга,секцийн эрхлэгч байв.
1940 -өөд оноос уран бүтээлээ эхэлж,яруу найргийн  олон ном хэвлүүлжээ.1964 онд”Говь” шүлгээрээ МЗЭ-ийн эвлэлийн шагнал,1967 онд “Би хаана төрөө вэ?”,”Сохор зоосны дууль”,”Пионер”,”Түлээчин” зохиолоороо “Төрийн шагнал,1979 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн “ цол хүртжээ.
“Бидний хүсэл”\1954\,”Цэнхэр мандлын  тэнгэр дор”\1954\,”Мөнгөн хазаарын чимээ”\1961\,”Хар ус нуурын шагшуурга”\1965\,”Хээр хоносон сар”\1966\,”Тэхийн зогсоол”\1970\,”Намрын мөнгөн өглөө”\1977\,”Үд дундын тэнгэр”\1978\,”Ээлтэй сэлэм”\1978\”,”Дэлхий”\1979\,”Бүсгүй хүнийг хайрлах сэтгэл”\1980\,”Дорнын эгшиглэн”\1991\,”Зохиолын түүвэр”\I боть,1986\,\II боть,1990\,III боть,1996 эмхэтгэсэн Я.Баатар,Ж.Адьяа,”Хар ус нуурын шагшуурга”\МУЗ дээжис 34 боть\,”Мөнгөн хазаарын чимээ”\2000\  зэрэг бүтээлүүд нь  хэвлэгджээ.
Б.Явуухулан”Би хаана төрөө вэ?”
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах  алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх  төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би